Англи хэлний сургууль - iEnglishSchool.mn



МАНАЙ СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУДААС...
Багштайгаа лайв-ааp ярилцана.
Мэргэжлийн гадаад болон монгол багш нартай амьд яриа хийж, англи хэлээ мэдэгдэхүйц сайжруулна.
Бүх төрлийн төхөөрөмж дээр ажиллана.
Суурин болон зөөврийн компютер дээр ажиллахаас гадна таблет болон гар утасны хувилбартай.
Хэзээ ч, хаана ч суралцана.
Хүссэн цагтаа, дуртай газраасаа онлайнаар суралцах нь замын түгжрэлд үрэгддэг цаг хугацааг хэмнэнэ.
Амьдралд нийцсэн цогц хөтөлбөртэй.
Мэргэжлийн монгол багшийн тайлбартай видео хичээлүүд нь маш ойлгомжтойгоос гадна үр дүнтэй.
МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР
Г. Халиунаа

Г. Халиунаа

Англи хэлний багш, Хэл шинжлэлийн магистр

Г. Халиунаа Англи хэлний өгүүлбэрзүй, үгсийн сан, уншлага болон бичгийн хичээлүүдийг бүх насны хүмүүст зааж байсан туршлагатай. Онлайнаар Англи хэл түлхүү заадаг, нийт 9 дэх жилдээ зааж байна. Танд видео хичээлүүд нь таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Ц.Ганбаатар

Англи хэлний багш, Камбриджийн шалгагч багш CAE

Ц. Ганбаатар Хэлний 4н чадвараас гадна үгсийн сан, дүрмийн хичээлүүд заадаг. 2002 оноос хойш бүх түвшний ангиудад зааж байгаа. Танд видео хичээлүүд нь таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Жүди Трембли

Жүди Трембли

АНУ-н иргэн. Олон улсад заах эрхтэй Англи хэлний багш.

Жүди Трембли Хоёрдогч хэл нь англи болсон орнуудад англи хэлийг 11 жил заасан туршлагатай. Танд онлайнаар ярианы хичээл, дуудлагын хичээлүүдийг түлхүү заах болно.

Англи хэлний онлайн цогц сургалтын систем


ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
Сургалт хичээл эхлүүлснээс хойш хоёр сар үргэлжилэх буюу нээлттэй байна. Түүнээс цааш автоматаар хаагдах тул та энэ хугацаанд хичээлээ бүрэн үзэж судлана уу.
Та манай сайтын дээд хэсэгийн цэсэнд байрлах "Яриа болон бичгийн хичээл" гэсэн хэсэгт орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Манайд олон улсад заах аргын TESOL зэрэгтэй, англи, америк хүмүүстэй ажиллаж байсан, 10 гаруй жил англи хэлийг заасан туршлагатай багш нар байдаг. Мөн Америк, Филиппин болон Европын багш нартай.
Та шалгалт өгсөн түвшингээсээ үл хамааран хүссэн хичээлээ авах боломжтой. Гол нь тухайн түвшиний хичээлийн агуулга нь хүнддэх, шинэ үг хэллэг ихтэй байх зэрэг хэцүү зүйл гарч болзошгүйг анхаарна уу. Төлбөрөө төлөөд тухайн сонирхсон түвшингийн хичээлээ авч болно.
Та тухайн түвшиний төлбөрөө зааврын дагуу төлсөн тохиолдолд бүртгүүлсэн имэйл хаягаар тань тухайн хичээлийн линк очино. Линк дээр дарж хичээлээ эхлүүлнэ. /Харин та зөв имэйл хаягаа бүртгүүлээрэй/