
ТАНЫ БАГШ
ТУРШЛАГА
Үүсгэн байгуулагч Ц. Ганбаатар багш нь Англи хэлний бүх түвшинд, бүх чадваруудыг нийт 95.000 гаруй цаг зааж байгаа туршлагатай багш юм. Кэмбриджийн шалгагч багш, заах аргын TESOL зэрэгтэй.

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ
Түгээмэл асуулт хариулт
МОСК тест гэж юу вэ?
МОСК тест гэдэг нь жишиг шалгалт буюу албан ёсны шалгалттай адилхан загвар болон агуулгаар хийгдсэн албан бус шалгалт юм. Та жишиг шалгалтыг олон удаа өгснөөр албан ёсны шалгалтанд өндөр оноо авах боломж бүрдэнэ. Бид 4н өөр онооны жишиг шалгалтыг боловсруулан оруулсан бөгөөд та тэдгээрийг хийх явцaд өөртөө илүү итгэлтэй болж юун дээр түлхүү анхаарах вэ гэдгээ мэдэж авна. BAND CRITERIA буюу 6.5c дээш оноо авах шалгуурт нийцүүлэн заасан системтэй хөтөлбөртэй.
IELTS-н сургалтын үргэлжлэх хугацаа болон төлбөр хэд вэ?
Цогц сургалтын үргэлжлэх хугацаа 2-4 сар байна. Төлбөр бие даан суралцах бол 280.000, багштай суралцах бол 560.000. Манай системтэй, цогц сургалт бие даан суралцахад илүү тохиромжтой байдлаар хийгдсэнг дуулгахад таатай байна.
Багштайгаа хэрхэн холбогдох вэ?
Мэргэжлийн багш танд яриа болон бичгийн чадвар дээр түлхүү туслаж зөвлөгөө өгнө. Ярианы 6 удаагийн давтлагыг ганцаарчилсан байдлаар онлайн болон танхимаар, бичгийн 6 удаагийн эссэг онлайн болон танхимаар засч, зөвлөгөө өгч, өндөр оноо авахад туслана.
Ямар төвшинтэй хүмүүс хамрагдвал зүгээр вэ?
Хэрэв та +6.5 болон түүнээс дээш оноо авахыг хүсч байгаа бол манай сургалтанд доод тал нь дунд буюу B1 төвшинтэй байхад болно. Бид таныг алхам алхамаар таны хүссэн оноонд хүргэх арга, тактик, дадлагаар хангах болно.